card

Түүхэн товчоо

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Улсын прокурорын гүйцэтгэх эрх, дүрэм”-ийг баталж, Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш 61 жилийн дараа 1991 оны 08 дугаар сарын 24-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлын 56 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн прокурорын газраас тусгаарлан Чойр хотын прокурорын газрыг байгуулж, хотын прокурор 1, орлогч прокурор 1, туслах прокурор 3, мөрдөн байцаагч 1, хэсгийн прокурор 2 орон тоотойгоор байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолын 7 дугаар заалтыг үндэслэн Монгол Улсын ерөнхий прокурорын 1995 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/47 дугаар тушаалаар Чойр хотын прокурорын газрыг “Говьсүмбэр аймгийн прокурорын газар” гэж нэрлэх шийдвэр гаргаж, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөн аймгийн прокурор 1, орлогч прокурор 1, туслах прокурор 3, хяналтын прокурор 2 ажиллахаар орон тоотой эхэлж байсан бол өдгөө тус прокурорын газар нь 21 прокурор, ажилтны орон тоотой ажиллаж байна.

Онцлох мэдээлэл