Говьсүмбэр аймгийн прокурорын газраас “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгалиа хайрлан хамгаалах зөв хандлага, экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Политехникийн коллежийн 1, 2 дугаар курсийн 200 орчим оюутнуудад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар “Ой модоо хамгаалъя”, “Амьтнаа хамгаалъя”, “Усаа хамгаалъя”, “Ургамлаа хамгаалъя” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо, хариуцлага чухал болохыг танилцуулж оюутнуудтай ярилцлага хийлээ. Мөн оюутан, залуусын байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсар, хариуцлагыг нэмэгдүүлж, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, байгаль хамгаалах үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцохын ач холбогдлыг онцлон, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг уриаллаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар