“ШИЛДЭГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН” МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ШИЛДЭГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН” МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говьсүмбэр аймгийн прокурорын газар, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын дунд хууль, эрхзүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд ажиллах практик чадамжийг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг эрх бүхий албан тушаалтан” мэргэжлийн уралдааныг 2026 оны 6 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Уралдаанд аймгийн хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг 25 байгууллагын 108 эрх бүхий албан тушаалтнаас шалгарсан 19 албан тушаалтан оролцож, хууль, эрх зүйн мэдлэгийн сорил, зөрчлийн хэргийн шийдвэрт шийдвэрт хууль зүйн дүгнэлт хийх, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд ажиллах практик ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тус уралдаан нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн туршлага солилцох, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.