Говьсүмбэр аймгийн прокурорын газраас иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хүний эрх, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Хүний эрх-Хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, ярилцлагыг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн 10 байгууллагын төлөөлөл оролцож, үйл ажиллагаа, үр дүнгийн талаарх мэдээллээ танилцууллаа.
Уулзалтаар хүүхэд, эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж буй тохиолдлыг тодорхойлох, цахим орчинд хувь хүний эмзэг мэдээллийг задруулахаас урьдчилан сэргийлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ.
Оролцогч байгууллагын төлөөлөл аймгийн прокурорын газраас хүний эрхийг хангах, зөрчигдөхөөс сэргийлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, уулзалт ярилцлага зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид олон талаар хамтран ажиллах боломжтой талаар санал, сэтгэгдлээ хуваалцлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар