“ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-ИЙН ТАЛААР ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН”-ИЙН ТАЛААР ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлсэн.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас эрх бүхий 25 байгууллагын шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилладаг.

Аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд 2026 оны I улирлын байдлаар 340 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Тус прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээллийг тухай бүр үнэн зөв бүртгэх чадавхыг сайжруулах зорилгоор “Алхамчилсан зааварчилгаат сургалт” -ыг 2026 оны 04 дүгээр сарын 09,10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын үеэр “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д туршилтын эрхээр нэвтрүүлж, урьдчилан боловсруулсан өгөгдөл дээр ажиллуулан, прокуророос арга зүйн зааварчилгаа өгч, дарааллын дагуу бүртгэх дадлага хийлгэснээр практикт суурилсан ач холбогдолтой сургалт боллоо.

Энэхүү сургалтад Говьсүмбэр аймаг дахь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий 25 байгууллагын 43 албан тушаалтан оролцлоо.