ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР  УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говьсүмбэр аймгийн прокурорын газар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамтран “Хүний эрх-Хүүхдийн эрхээс эхэлнэ” аяны хүрээнд  хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, түүний талаарх ойлголтыг хүүхдүүд, иргэд, олон нийтэд таниулах, сурталчлан түгээх зорилгоор ахлах ангийн сурагчдын дунд видео контент бүтээх уралдааныг зохион байгууллаа.

Тус уралдаанд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид болон Политехникын коллежийн оюутан, сурагчид оролцож 9 бүтээл ирүүлснээс, шүүгч болон олон нийтийн саналаар шилдгүүдийг шалгаруулав.  

Энэ арга хэмжээнд сургуулийн хүүхдийн зөвлөл, бүлгэмийн сурагчид идэвхтэй оролцсон бөгөөд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар өөрсдийн ойлгож, мэдэдгээр дүрсжүүлэн, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг уриалж, бүтээлчээр хандаж, сонирхолтой бичлэгүүд ирүүлсэн.    

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх контентын уралдаанд Говьсүмбэр аймгийн лаборатори 5 дугаар сургуулийн “Өсвөрийн сэтгүүлч бүлгэм” нэгдүгээр байр, Шивээговь сумын “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм” хоёрдугаар байр,   Сүмбэр сумын “Хүүхдийн зөвлөл” гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.