Говьсүмбэр аймгийн прокурорын газраас “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх” сэдэвт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.
Тус прокурорын газраас хорих ял эдэлж буй хүмүүжигч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, баривчлах шийтгэл эдэлж байгаа болон зөрчлийн улмаас саатуулагдсан иргэдээс эрүү шүүлт, бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий харьцаанд өртсөн эсэх талаар тандалт, судалгааг авч, дүгнэсэн байна.
Судалгааны дүнг үндэслэн аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажил арга хэмжээний тухай албан бичиг хүргүүлж, дээрх байгууллагын алба хаагч болон хорих ял эдэлж буй хүмүүжигчдэд “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, яриа таниулгыг хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар