Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэстэй хамтран “Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Зөвлөгөөнөөр зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.
Тодруулбал, Говьсүмбэр аймгийн нутгаар дайран өнгөрдөг Монгол улсын автозамын зам дагуух 110 тэмдэг, тэмдэглэлийг сайжруулах, 38 тэмдэг, тэмдэглэлийг шинээр байршуулах, замын эвдрэл гэмтлийг засах, цагаан шугамыг тодруулах зэрэг ажлыг шуурхай эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар