Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Боловсрол, шинжлэх ухааны газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг чадавхжуулах нь” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад ерөнхий боловсролын сургуулийн болон Политехник коллежийн багш, албан хаагчид, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, сумдын хамтарсан багийн гишүүд, эцэг эх, асран хамгаалагчид зэрэг 500 гаруй хүн оролцож, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах асуудлаар санал солилцсон байна.
Мөн “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо”, “21 дүгээр зууны багшийн ур чадвар, харилцаа хандлага”, “Хүүхдийн эрхэд суурилсан хандлага, үйлчилгээний онцлог”, “Гэр бүлийн харилцаа, үнэ цэнэ” сэдэвт сургалтыг явуулж, чөлөөт ярилцлага хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар