МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ ШИЛЖИН ОЧСОН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ ШИЛЖИН ОЧСОН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг шилжин очсон байгууллагуудын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтыг “Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ойлголт”, “Зөрчлийг нотлох, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа”, “Мэдүүлэг авах, тэмдэглэл үйлдэх журам”, “Шийтгэл оногдуулах шийдвэр, түүнийг биелүүлэх нь” зэрэг сэдвээр явуулж сонирхсон асуултад нь хариулт өгсөн байна.