ХОРИГДЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСИЙГ НӨХӨН ОЛГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

A- A A+
ХОРИГДЛЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСИЙГ НӨХӨН  ОЛГУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангийн хоригдлын хөдөлмөрийн хөлс олгох ажиллагаа холбогдох хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг 2022 оны байдлаар шалгаж, эрх нь зөрчигдөж байсан эрхийг сэргээх арга хэмжээ авсан байна.

Тодруулбал, шалгалтаар хоригдлын хөдөлмөрийн норм, үнэлгээ, хөлс, нэрийн дансны үлдэгдлийн талаар сар тутам хоригдолд танилцуулаагүй, гэрээт байгууллагуудаас цалин хөлсийг нэхэмжлэн аваагүй, энэ талаар данс бүртгэлд бүртгээгүй зэрэг зөрчил илэрч, зөрчлийг арилгах талаар тус ангид прокурорын шаардлага хүргүүлжээ.