Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулж, хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчил, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалах талаар мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага хийлээ.
Мөн уулзалтын үеэр сурагчдаас тус аймгийн прокурорын газартай танилцах хүсэлт гаргаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар