Говьсүмбэр аймгийн прокурорын газраас аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагуудад хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал сэдвээр сургалтуудыг зохион байгуулжээ.
Тухайлбал, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Төрийн банкны алба хаагчид болон Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, сурагчид хүүхдийн эрхийн тухай хууль эрх зүйн гарын авлага, материалыг тараасан байна.
Мөн иргэдэд хүүхдийн эрхийг таниулан суралтчлах “Хүүхэд бүрийн төлөө” зургийг аймгийн Найрамдал хотхоны төв тоглоомын талбайд зуруулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар