ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ҮНДЭСНИЙ БИЧГИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

A- A A+
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ҮНДЭСНИЙ БИЧГИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Говьсүмбэр аймгийн прокурорын газар тус аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газраас “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан үндэсний бичгийн уралдаанд оролцож Тэргүүн байр эзэллээ.

Тус уралдаанд нийт 51 байгууллагаас 528 албан хаагч ахисан, дунд, анхан шатны түвшинд хуваагдан оролцсон байна.

Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөх болсонтой холбоотойгоор Говьсүмбэр аймгийн прокурорын газар нь прокурор, ажилтны монгол бичгийн ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол бичигтэй хамт олон” уриан дор монгол бичгийн сургалтыг зохион байгуулж байгаа ажээ.